Монголоос “Amazon” дээр бүтээгдэхүүнээ зарах анхны эрхийг “Эхлэл брэнд” авлаа

“Эхлэл Брэнд”-ийн хамт олон эх орондоо чихэвч, USB залгуур, цэнэглэгч зэрэг гар утасны олон төрлийн дагалдах хэрэгслийг үйлдвэрлээд зогсохгүй Монголын анхны гар утас “Hulan 21 Plus” гар утсыг үйлдвэрлэсэн билээ.

Cаяхан Alibaba, Yandex Market зэрэг олон улсын томоохон интернет худалдааны сайтад бараа бүтээгдэхүүнээ борлуулах эрхийг аваад байсан “Эхлэл Брэнд” Монгол улсаас анх удаа Amazon дээр бүтээгдэхүүнээ зарах эрхийг авчээ.

2007 онд Ehlel.com сайтыг үүсгэн байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Ehlel компани өнөөдрийн байдлаар 21 аймагт  900 гаруй гэрээт салбартай, БНХАУ-ын Гуанжоу хот, АНУ-ын Вайоминг мужид албан ёсны охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *