Н.Учрал: СБД-ийн 18 дугаар хорооны иргэд “ХУРДАН” нэг цэгээс төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо

Өнөөдөр СБД-ийн 18 дугаар хороонд автобусны буудал дээр “ХУРДАН” нэг цэгийн үйлчилгээний төвийг нээлээ. Энэ үеэр ЦХХХЯ-ны сайд Н.Учрал: Цаашид төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна хэмээн ярилаа.

Иргэд хороо болон хотын төв рүү очих  шаардлагагүйгээр төрийн үйлчилгээг авах боломжтой болж байна. Автобусны буудлын нэг цэгийн үйлчилгээний төвд ажилтан, мэргэжилтнүүд мэдээлэл өгч үйлчилгээ үзүүлэх ажээ.

Мөн киоск машин байршуулжээ. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүрэгт есөн ширхэг нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулаад байгаа юм.

Цахим хөгжлийн яамнаас 2024 оны хоёрдугаар сард багтаж Мөн 2024 онд төрийн үйлчилгээний киоск машиныг 1000 орчим ширхгийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлууд нь иргэдийн цагийг хэмнэх цаашлаад Улаанбаатар хотын түгжрэлд эерэг нөлөөтэй гэж харж байгаа ажээ. Мөн Цахим хөгжлийн яамнаас гадаадад суудаг Монголчууддаа зориулан нэг цэгийн үйлчилгээний 34 төвийг байгуулжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *