Дорнод аймагт малдаа яваад төөрсөн хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд багийн “Гоожуур”, Сүмбэр багийн “Дэлгэрмөнх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ энэ сарын 17-ны 12:00 цагийн орчим тус сумын харьяат малчин “З” малдаа мотоциклтой яваад, мөн өдрийн 15:00 цагийн орчим тус сумын харьяат малчин “Э” малдаа морьтой яваад тус тус сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 19:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан малчин З /33 настай, эрэгтэй/, Ц /32 настай, эрэгтэй/ нарыг 17-ны өдрийн 20:05 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:50 цагт малчин З-ыг гэрээс нь урд зүгт 3 км-т “Дэлгэрмөнх” гэдэг газраас эсэн мэнд, малчин Ц /32 настай, эрэгтэй/-ыг 18-ны өдрийн 11:58 цагт гэрийн баруун урд зүгт 8 км-т “Булуувч” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments