Үүдний амбаар шатаж, хоёр сартай нярай угаартжээ

Булган аймаг, Булган сумын Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдрийн 02.27 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02.31 цагт очиход иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байжээ. Алба хаагчид 47 минут ажиллаж галыг унтраасан бөгөөд иргэн Х (2 сартай, эрэгтэй) угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *