ӨНӨӨДӨР: “Нэхэх цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооноос мэдээлэл хийнэ

 Хоёрдугаар сарын 27-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: МҮХАҮТ-д: Засгийн газрын ХЭГ, ЭЗХЯ, ХЗДХЯ хамтран “Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилт, үр нөлөө” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинэ байрны нээлт, нээлттэй хаалганы өдөрлөг тус тус болно. Утас: 8902-8554.

10.00 цагт: УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны гишүүд Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцана.

“ЗМ” сонины  мэдээллийн төвд:

11.00 цагт: “Эрх чөлөө төв”-өөс мэдээлэл хийнэ.

11.30 цагт: “Нэхэх цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооноос: Орон сууц захиалаад хохирсон иргэдийн хэлэлцүүлгийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

12.00 цагт: Татварыг бууруулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг худалдуулах талаар “Сайн нам”-аас мэдээлнэ.

12.30 цагт: “Монголын хүний төлөө нам”-ын дарга Х.Бат-Ялалт мэдээлэл хийнэ.

14.30-17.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом (хуучнаар Оросын Соёл, шинжлэх ухааны төв)-д “Монголросцветмет” үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгчийн газар, “Монголросцветмет” ТӨҮГ хамтран д “Орос-Монгол: Хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа” уулзалт зохион байгуулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *