Сонгинохайрхан дүүрэгт ТҮЦ шатжээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Сургуулийн 1 дүгээр гудамжинд Түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 15:33 цагт очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй түргэний үйлчилгээний цэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өнгөрсөн хоногт /2024.02.26/ ахуйн гал түймрийн найман тохиолдол бүртгэгдэв. Нийт тохиолдлын 50 хувийг байшин, гэр шатсан дуудлага эзэлж байна. Хүн бүр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалъя.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *