Хүүхэд хөнөөсөн гэмт этгээдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэв
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын хонь хариулж явсан 13 настай охины амийг хөнөөсөн С.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хөнөөсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон байна.
Өмнө нь С.Б нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байжээ.