ҮЙЛ ЯВДАЛ: “НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно
Гуравдугаар сарын 26-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Боомтын сэргэлт-2024” Үндэсний форум болно.
10.00 цагт: УИХ-ын Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдана.
10.00-12.00 цагт: МҮХАҮТ-д Сангийн яам, татвар, гааль, ШӨХТГ-ын удирдлага, төлөөлөл оролцсон“НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэгтэй.
14.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо хуралдана.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагт: “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нэр бүхий хүмүүстэй холбогдох их хэмжээний авлига, хээл хахуулийн талаар мэдээлнэ.
11.30 цагт: “Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалтын хүрээнд УУХҮЯ, Үндэсний Геологийн алба зэрэг байгууллагаас мэдээлэл хийнэ.
-“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж хөгжлийн зарим суурь судалгааг танилцуулна.