“Чингис хаан” нисэх буудал хүрэх хурдны зам дээр осол гарч, хөдөлгөөн хаагджээ

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн.

Үүний улмаас “Чингис Хаан”  олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарч, замын зорчих хөдөлгөөн хаагджээ. Иймд Төв аймгийн замыг сонгон явахыг МИАТ ТӨХК зөвлөсөн байна.

Түүнчлэн авто замын түгжрэлийг тооцон хуваарьт нислэгийн цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхаарууллаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments