ГССҮТ: Уурхайн ажилчид тээвэрлэж явсан автобус осолдож, 5 хүний биеийн байдал маш хүнд, 2 хүн нас барсан
Дундговь аймгийн замд автобус ачааны машинтай мөргөлдөж, олон хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол өнөөдөр өглөөний 9 цаг 30 минутын үед гарчээ.
Тухайн ослын талаар ГССҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Р.Мөнгөнцэцэгээс тодруулахад, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 40 зорчигчтой уул уурхайн ажилчдын автобус ачааны машинтай мөргөлдөж 18 хүн бэртэж, хоёр хүн ослын газар дээр нас барсан байна. Ослын улмаас бэртсэн 18 хүн Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10 цагийн үед хүргэгдэн яаралтай тусламж авсан байна. Тэдгээр иргэдийн тав нь хүнд бэртсэн бөгөөд дөрвөн нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратын тусламжтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Харин маш хүнд оноштой нэг нь тархины яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай улмаас Мөнгөн гүүр эмнэлгийн түргэний машинаар ГССҮТ-д ирж яаралтайгаар хагалгаанд орохоор бэлтгэгдэж байна.
Төв аймагт ГССҮТ-өөс нарын мэргэжлийн эмч нарын хоёр баг очиж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Үлдсэн иргэдийг тухайн уул, уурхайн компани машин ГССҮТ-рүү хүргэж байгаа талаар мэдээллээ.