Байшин шатсаны улмаас долоон настай хүүхэд амиа алджээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байшин шатаж, долоон настай нэг хүүхэд амиа алджээ.
Тодруулбал, тус сумын Баянхан багийн дөрөвдүгээр хэсэгт байрлах байшин шатсан байна. Улмаар аймгийн түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид очиж, иргэн Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраажээ.
Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/ өртөж нас барсан бөгөөд цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.