С.Батзаяа: СУИС-ийн төгсөгчид дээрэм, дээрэлхэлтээ бахархалтайгаар ярьж суудаг

СУИС-ийн төгсөгчдийн дээрэлхэлтийн талаар Сэтгүүлч С.Батзаяа цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр “СУИС-ийн төгсөгчид дээрэм, дээрэлхэлтээ маш өндөр дуугаар, нүүрний баясгалантайгаар, бахархалтайгаар нэг нэвтрүүлэгт ярьж суудаг. Улайм цайм хулгайгаа яриад хөхрөлдөөд гайхуулаад байдаг. Тэрийг нийтээрээ үзэж бахархдаг. Би бүр хулгайгаа яриад байгаа жүжигчний дугаарын сэтгэгдэл хэсгийг сонирхож орж харсан. Омогшил бахархал дүүрэн байна лээ.

Одоо эмэгтэй жүжигчдийн дээрэлхэлтийг бичихээр хөөрхөн царай яриад тоглоом тохуугаар хаацайлна харж байгаарай. Манайхаас өөр нийгэмд бол ёсзүйн хариуцлага хүлээлгээд, хариуцлага асуугаад, хариулт нэхээд эцэст нь карьертэй нь тооцоо бодоод дуусна” гэсэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments