Б.Гүнзаяа: Намайг нэг жүжигчин охин сонсож үзээгүй хараалаар харааж, дээрэлхэх гэж үзэж байсан
Жүжигчин Б.Мишээл, Эмоци хамтлагийн Жeрри буюу Бадамжав, Номин нар СУИС-д сурдаг байхдаа доод курсынхаа охидыг зоддог байсан талаар хохирогчид нь шүгэл үлээсэн ба энэ асуудалтай холбоотойгоор цахим орчинд тухайн жүжигчид шүүмжлэл дагуулаад буй. Энэ асуудлаар Загвар өмсөгч Б.Гүнзаяа цахим хуудсанаа сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрээр, СУИС-д нэгнээ дээрэлхэж, зоддог байсан гээд өчнөөн удаан л яригдах юм. Тэр хүмүүс нь од болдог шүтдэг гэх юм нийтээрээ.
Намайг ч нэг зурганд явж байхад нэг жүжигчин охин бүр базарваань амьдралдаа сонсож үзээгүй хараалаар дээрэлхэх гэж үзэж шоконд ортол зан авир гаргаж байсан. Тэгээд дараа нь нээх ялдам гэгээхэн ард түмний хайртай хүмүүжилтэй охин шиг яриа өгчихсөн сууж байсан. Түүнээс хойш, үүнээс цааш юун тийм олон хүмүүстэй зураг авалтанд орох айдаг болсоншд. Бас аймар дампуу санагдсан.
Би ч ямар жүжигчин биш. Энэ бол хүсэл сонирхолыг унтраасан зүйл. Амь амьдрал нь болсон хүүхдүүдийн ирээдүйг балласан ийм заваан юмнуудыг нийтээрээ л хавчдаг, жигшдэг баймаар юм билээ.
Ёстоййййй худ хүүхнүүд бол байдаг л юм билээ шүү.
Энэ дээр арга хэмжээ авмаар юм. Нээлттэй өчнөөн л хохирч байсан хүмүүс нь ам нээх юм. Яг өөрийг нь эсвэл таны хайрлаж өсгөсөн хүүхдийг сургууль дээр нь бие махбодиор нь, сэтгэл зүйг нь нам дэвсээд байдаг бол яахуу” гэжээ.
Хүн гэдэг чинь араатанаас ч долоон дор гэдэг байхаа тэгээл ойлгоход л хангалттай шүү