Өчигдөр төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ

Дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг суудлын машин мөргөлдсөн осол өчигдөр гарчээ.

Нэр бүхий иргэн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн нөхцөл байдлын цагдаагийн байгууллагад тогтоогджээ.

Иймд жолооч нар төмөр замын гарамд ойртон ирсэн бол хурдаа хасах, зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгож, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв. Түүнчлэн төмөр замын гармаар нэвтэрч, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments