Хоёр жилийн турш өдөр бүр 2 энергийн ундаа уусан залуу зүрхний шигдээсээр нас барахад ойрхон байна

АНУ-д суралцан амьдардаг, 21 настай оюутан залуу өнгөрсөн 2 жилийн турш өдөр бүр 2 энергийн ундаа, хичээлийн ачааллаа үүрдэг байсан ч саяхан зүрхний шигдээсээр нас барах дөхжээ.

Эмч нар түүний цусан дахь сахарын хэмжээ хэтэрсэн, сахарын тийм их хэмжээнээс болоод донтох эмгэгээр өвчилсөн, сүүлийн үеүдэд энергийн ундааг донтолтын шинжтэйгээр хэрэгэлж байсныг нь олж мэдсэн юм.

Хоёр лааз энергийн ундаа хагас литр хэмжээтэй буюу 500 мг болох бөгөөд нэг лааз нь л гэхэд 160 мг кофейн агуулж байдаг байна.

Мөн залуу өөрөө “Би алхаж гүйх, жирийн хүн шиг ярих чадвараа алдаж байгаагаа анзаарсан. Үүнээсээ болоод өдөр тутмын сургуулийн даалгавруудаа хийх чадвар минь ч суларч байлаа. Надад тэр үед маш хэцүү байсан. Уухгүй удвал гар хөл салгалах, хүйттэн хөлс цутгах гэх мэт шинж тэмдгүүд ч илэрч байсан. Толгойны өвдөлтөө намдаах гэж уусаар, зүрхний үйл ажиллагаа минь ч доголдож байсан. Миний бодлоор энергийн ундаа хойноо илүү дэлгэрэнгүй сануулгатай байх хэрэгтэй гэж би бодож байна.” гэжээ.

Тиймээс өсвөр насныхан, оюутнууд гэх мэт залуу хүмүүс энергийн ундаа, кофейн агуулсан уух зүйлсээс аль болох татгалзахыг зөвлөж байна.

Эх Сурвалж: www.thepremierdaily.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *