Омикроны шинэ мутацлагдсан хувилбар “BA.2” бүртгэгджээ

Коронавирусийн “Омикрон” хувилбараас салаалсан дэд хувилбар болох BA.2-ыг 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Энэтхэг, Өмнөд Африкт илрүүлжээ.

Энэ нь Омикроны (албан ёсоор BA.1 гэгддэг) мутациас үүссэн гэж үзэж буй дэд хувилбар юм. Харин Омикрон хувилбар нь өөрөө Дельтагийн мутациас үүссэн байдаг.

BA.2 хувилбарын нарийн шинж чанарыг олж тогтоох судалгаа хийгдэж байгаа талаар France24.com сайт мэдээлэв. Энэ нь хувилбар нь Энэтхэг, Дани, Швед зэрэг хэд хэдэн оронд сүүлийн үеийн тохиолдлын дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

“Омикроны дараагийн мутац” гэгдэж буй BA.2 хэдэн долоо хоногийн өмнө Францад илэрсэн талаар энэ сарын 20-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр албаныхан дурдсан байна.

Эх сурвалж: France24.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *