Сэтгэл зүйгээ хянан хөгжүүлэх 5 шалгарсан арга
Сэтгэл хөдлөлөө хянах, удирдлагатаа байлгах гэдэг хэцүү зүйл. Гэвч хэрэв сэтгэл зүйн оюун ухаанаа хөгжүүлж, чадвал энэ бүхэн хялбар болдог.
Хүнд ерөнхий 5 сэтгэл хөдлөл байдаг нь:
- Уур хилэн
- Аз жаргал
- Гуниг гутрал
- Айдас
- Жигшин зэвүүцэх
Эдгээр мэдрэмжээсээ салаалан атаархал, сандрал, урам хугаралт, талархал, сэтгэл ханамж гэх мэт мэдрэмжүүд үүсэн гарч байдаг.
Хэрвээ ерөнхий 5 мэдрэмжээ хянаад сурчихвал урган гарсан мэдрэмжүүдээ ч мөн өөрийн удирдлаганд оруулж болно. Хэдийгээр сэтгэл зүйгээ хянаж, хөгжүүлэх хэцүү хэдий ч хичээвэл хэн бүхэн хийж чадах зүйл учраас та дараах 5 аргыг хэрэглээд үзээрэй.
Мэдрэмжүүдээ таниж, дүгнэлт хийх
Мэдрэмжээ цаг тухай бүрт нь танин мэдэж, юу мэдэрч, ямар нөхцөлд байгаагаа анзааран дүгнэлт хийх нь хааяа төвөгтэй. Өөрийгөө юу мэдрэх ёстойдоо эргэлзэж, яг ямар түвшинд мэдэрч байгаагаа ч танихгүй байх үе бий. Тийээс та өөрөөсөө “Ямархуу мэдрэмж төрж байна вэ?” гээд асуугаад үзээрэй. “Хэзээнээс ингэж мэдэрч эхэлсэн юм бэ?” мөн “Яагаад ийм мэдрэмж төрөхөд хүрэв?” мэт. Энэ нь танд мэдрэмжээ танин мэдэж, ойлгоход тус болно. Тэгээд мэдрэмжийнхээ түвшинг өөрийн зохиосон тоон хэмжээстээ буулган дүгнээрэй.
Сэтгэл хөдлөлийнхөө мастер нь хэмээн өөрйигөө төсөөл
Мэдрэмжээ дүгнэн таньж сурсан бол та хүчтэй сэтгэл хөдлөлд автсан үеэ анзааран хяналт тавих гэж хичээгээд үзээрэй. Дуртай цамцан дээрээ кофе асгах нь таны бүхэл өдрийг нурааж чадна. Уур хилэн, гуниг гутрал мэдэрсэн үйдээ яг энэ аргыг ашиглан, сэтгэл зүйгээ хүчлэн эсэргүүцээд нэг үзээрэй. Нэг бус удаа ийн хичээснээр аажимдаа хүчтэй сэтгэл хөдлөл тань таны удирдлагад дасаж, бяцхан асуудлаас болж бүхэл өдөржтн бухимдах шаардлагагүй болно гэсэн үг шүү дээ.
Сэтгэл хөдлөлөө хэрхэн хянаж удирдах тухай өөрийн гэсэн шат дараалалтай бол
Уур хилэн хөдөлвөл, гуниг гутралд автвал ямар шат дараалалтайгаар тухайн сэтгэл хөдлөлөө хяналтандаа авч, ямар аргаар хүчийг нь сулруулах тухай өөрийн гэсэн төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Жижигхэн төлөвлөгөөг толгойдоо буулгаад өдөр бүр үүнийхээ дагуу хяналтаа чангатгаж байвал, танд болон таны эргэн тойрны хүмүүст нийгмийн харилцаа амархан өрнөх болно.
Өөртөө анхаарч хэвших
Өөрийгөө хайрлаж, анхаарал тавих нь таны сэтгэл хөдлөлийг тогтворжуулдаг ба зөвхөн өөрөө өөртэйгөө дотны хэн нэгэнтэйгээ байгаа мэт ганцаардалгүйгээр, сайхан орчин бүрдүүлэхийн тулд хийж болох хамгийн зөв зүйл бол өөрөө өөртөө цаг гаргаж, анхааралтавих юм. Ингэснээр та өөрийгөө илүү сайн танин мэдэж, арга ухаанаар аливаа асуудлаа зохицуулж чадна гэсэн үг.
Аз жаргалтай мэдрэмжээ удаан хадгалахыг хичээ
Аз жаргалтай мэдрэмжээ хадгалах гэж хичээснээр бусад сөрөг сэтгэл хөдлөл чинь хүчгүйдэж, таныг тийм ч удаан зовоож чадахгүй. Хэрвээ аз жаргал, баяр хөөрийг чинь гэнэтийн байдлаар эзлэн түрэмгийлж, сөрөг мэдрэмж орж ирэх гээд байвал аз жаргал мэдэрсэн хугацаанаасаа зуураад нэг үзээрэй. Тэр тохиолдолд таныг яаж чадна гэж?
Эх Сурвалж: psych2go YouTube Channel