QR кодоор замын хөдөлгөөнд оролцоно
Ирэх долоо хоногоос иргэд, хуулийн этгээдүүд QR кодоор замын хөдөлгөөнд оролцох боллоо.
Засгийн газраас ирэх сарын 8-ны 06.00 цаг хүртэл хөл хориог сунгах шийдвэр гаргасан юм.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь зөвшөөрсөн салбарын ажилтнууд замын хөдөлгөөнд авто машиныхаа дугаарын дагуу (тэгш, сондгой дугаараар ) оролцож байв.
УОК-ын дарга С.Амарсайхан дараах тушаалыг гаргажээ.