Цайрын агууламжгүй савх зарж, залилан хийсэн бүлэг этгээдийг шалгаж байна
Цар тахлын үед хүн бүр дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж, халдварын эрсдлээс өөрийгөө болон гэр бүл хайртай хүмүүсээ хамгаалах нь хамгийн чухал болоод байна. Харин энэ үед цахимаар хуурамч бүтээгдэхүүн зарж, иргэдийг төөрөгдүүлж, ашиг олж байгаа бүлэг этгээдүүд эхнээсээ цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлээд байна.
Тодруулбал, Баяраагийн Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй өөрийн цахим хаяг болох “Bayraa Oyunaa” фэйсбүүкээр дамжуулан ус эрдэсжүүлэгч савхыг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг “OSPRING Mongolia” ХХК-ийн бүтээгдэхүүн хэмээн борлуулж ашиг хонжоо олж байгаа нь олон баримтаар ил боллоо.
Түүний цахим орчинд худалдаалж буй цайрын савх гэх ус эрдэсжүүлэгч савх нь Хятад улсаас оруул ирсэн цайрын агууламжгүй бүтээгдэхүүн болох нь МХЕГ-ын шинжилгээгээр нотлогджээ.
OSPRING Mongolia” ХХК-ийн цайрын “Zing Power” савхтай ижил төстэй савалгаа бүхий бүтээгдэхүүнийг Хятад улсаас гурван мянган төгрөгөөр худалдан авч, Монгол Улсын хилээр оруулж ирээд 60 000 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгааг дараах баримтаас харж болно.
Цайрын агууламжгүй савхыг Б.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй бүлэг этгээдүүдийн хамтаар OSPRING Mongolia” ХХК-ийн цахим хуудсан дахь мэдээллийг хуулбарлан өөрийн цахим хуудсандаа байршуулж иргэдэд “OSPRING Mongolia” ХХК-ийн бүтээгдэхүүн мөн, жинхэнээс ялгаагүй” гэх мэтээр хэмээн борлуулдаг болох баримтыг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байна.
Эх Сурвалж: www.tsahiur.mn