Ачааны автомашин шатаж шатаж 45 настай эрэгтэй нас баржээ

Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 02:08 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн  бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Тус автомашины бүхээгт иргэн М/45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсан тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
3 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 days ago

ачааны автомашин шатаж байна гэчихээд яахаараа төмөр замын зүтгүүрийн зураг тавьдаг байнаа

Lololol
Lololol
11 days ago
Reply to  Зочин

Ter hamaagui ee hoo

Lololol
Lololol
11 days ago

SKILL ISSUE