Л.Баттөр: Өнгөрсөн 14 хоногийн хөл хорио үр дүнтэй байж чадсангүй
УОК-ын Шуурхай штабаас өчигдөр /2021.04.24/ мэдээлэл хийсэн.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өгөв.
Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хөл хорио үр дүнтэй байж чадсангүй. Иргэд өөрсдөө ч мэдэж байгаа. Хөдөлгөөн маш их байна. Бид ажиглалтаас гадна “google mobilty” системийг ашиглаж хөдөлгөөний эрчмийг тогтоосон. Хөдөлгөөний эрчим өмнөхөөсөө бага зэрэг л буурсан гэж ажиглагдсан. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард тогтоосон хатуу хөл хорио маш үр дүнтэй болсон. Бараг 100 хувь хөл хорьж чадсан. Гэтэл энэ удаа тэгж чадсангүй. Тиймээс дахин сунгасан хөл хорионы хугацаанд иргэд маш ухамсартай байж, хөл хориогоо чанд сахих шаардлагатай байна” гэлээ.