Говь-Алтай аймгийн цагдаагийн албан хаагчид бага насны охиныг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ

Говь-Алтай аймаг дахь цагдаагийн албан хаагчид бага насны охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд гарсан.

“Алтай телевиз”-ийн мэдээлснээр, Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын албан хаагчаар ажиллаж байсан Т гэгч нь ойрын хамаатан буюу орон нутгаас МСҮТ-ийн нэгдүгээр курст суралцдаг 15-16 настай охиныг удаа дараагийн үйлдлээр хүчиндэж байсан гэдгийг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Уг хэрэг 1-2 сарын өмнө үйлдэгдсэн байж болзошгүй бөгөөд хохирогчид гомдол гаргасны үндсэн дээр Т гэгч нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *