|

Н.ЦЭРЭНБАТ: Би сонгуулийн сурталчилгаа хийгээгүй

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж хөдөө орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан.

Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх ажлын хэсэг Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад ажиллаж байна. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд уг ажлыг сонгуулийн сурталчилгаа хийн хууль зөрчиж байна  гэх мэдээлэлд МҮХАҮТ-ийн зөвлөх Н.Цэрэнбат  няцаалт хийжээ.

Тэрээр  “Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын аливаа хууль, тогтоомжийг зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр орон нутагт томилогдон Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцуулж буйгаа мэдэгдэж, СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ болохоо илэрхийлье”  гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *