Цагдан хоригдож буй Х.Базарааг өмгөөлөгч нь суллуулах хүсэлт гаргажээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн, “Баян” хэмээх Р.Базараагийн өмгөөлөгч түүнд шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр /2024.05.07/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Харин шүүх гомдлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Хэргийг сануулахад, “Алтайн хүдэр” ХХК-ийн Р.Базараа, гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг ЭЦА-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Улмаар 30 хоног саатуулахаар шийдвэрлэсэн.

Түүнийг сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх шалтгаанаар уг баривчилгааг Эрүүгийн цагдаагийн албанаас хийсэн гэж эх сурвалжууд мэдээлж байв. Мөн хамаарал бүхий “Тээвэр хөгжлийн банк”, “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг компаниудад нь нэгжлэг хийсэн байдаг.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *