XXI зууны – Монгол гэр бүл эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “21-р зууны Монгол гэр бүл” Эрдэм шинжилгээний бага хурлыг Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл, судлалын тэнхимтэй хамтран 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
May be an image of 14 people and text
Энэ жилийн хурлаар “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ЦААШДЫН ТӨЛӨВ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг боллоо.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир хэлэхдээ:
Гэр бүл бол төр улсын үндэс, төр улс дахь “Гэр улс” болдог нийгмийн анхдагч орчин билээ. Монгол Улсын өрхийн тоо 983.485 хүрч, 2019-2023 оны хугацаанд 7,6 хувиар өсөж, өрх толгойлсон 15.089 эрэгтэй, 66.648 эмэгтэй амьдарч байна. Гэр бүлээ бүртгүүлсэн 17.408 хос, гэрлэлтээ цуцлуулсан 4.776 хос байна. Сүүлийн 5 жилийн байдлаар гэрлэлтээ батлуулсан хосын тоо 13,1 хувиар буурч, гэрлэлтээ цуцлуулсан хосын тоо 10,7 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна. Иймээс гэр бүлийг дэмжих, бат тогтвортой байдлыг бэхжүүлэхэд онцлон анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд гэр бүлд хүрч үйлчлэх төрийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгож, гэр бүлийн хөгжилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлуудыг хуульд тусгах шаардлага амьдралаас урган гарч байна хэмээн онцлов.
May be an image of 5 people, people studying and text
Хэлэлцүүлсэн сэдвүүд нь өнөөгийн Монгол гэр бүлийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндөн шинжлэх ухаанчаар судалсан аж.
  •  Төрөөс гэр бүлийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт;
  •  Гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагын бүтэц, төлөвшил;
  •  Монгол гэр бүлийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал;
  •  Гэр бүлийн хөгжлийн чиг хандлага, анхаарах зарим асуудал;
  •  Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн;
  •  Гэр бүлийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдлын баталгаа;May be an image of 4 people and newsroom
Уг хурлаар хэлэлцсэн судалгааны хүрээнд эрдэм шинжилгээний эмхэтгэл хэвлэгдэж практик хэрэгцээнд гарах бөгөөд асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга замыг тодорхойлж буйгаараа онцлог юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *