“Чингис хаан” музей есдүгээр сар хүртэл өдөр бүр ажиллана
“Чингис хаан” үндэсний музей энэ сарын 15-наас зуны цагийн хуваариар ажиллаж эхэлжээ.
Тодруулбал есдүгээр сарын 14-нийг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин тасалбарын касс 19:00 цагт хаана.
Өмнө нь долоо хоногийн Мягмар гарагт амардаг байсан юм. Зуны цагийн хуваарийн дагуу уг өдөр ажиллана. Ташрамд дурдахад тус музей “Караважжогийн сүүдэр” түүхэн драм киног тавдугаар сарын 22-ны 17:00 цагт олон нийтэд зориулан ганцхан удаа үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Италийн урлагийн түүхэнд Караважжо нэрээр алдаршсан Микеланжэло Мэризи нь сэргэн мандлын үеийн алдартай зураач юм.