ҮЙЛ ЯВДАЛ: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Шүүхийг шүүе” хэлэлцүүлэг зохион байгуулна
Тавдугаар сарын 20-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: ЭХЭМҮТ-д:”Хүүхдийн хорт хавдараас сэргийлэх эмийн хангамжийн дэлхийн платформ”-ын 6 орны нэг Монголд эхний ээлжийн эмийг хүлээлгэн өгнө. Утас: 9191-5340, 8911-9482.
11.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улс Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.
-Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Монголын музейн 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” Үндэсний музейд болно.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
10.00 цагт: Монголын эдийн засгийг дарангуйлсан, алтны ордыг хууль бусаар авч, хууль ёсыг уландаа гишгэсэн олигарх 30 бүлийг АТГ-т шалгуулахаар хандаж байна.
11.00 цаг: Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж буй асуудлаар орон нутгаас хэвлэлийн хурал зарлажээ.
11.30 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Шүүхийг шүүе” хэлэлцүүлэг зохион байгуулна.
12.00 цагт: “Зөв найзууд” ТББ-аас “Зөв сэтгэлгээ, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлье” мэдээлэл хийнэ.
12.30 цагт: Ерөнхийлөгч асан Элбэгдорж, АН-ын дарга Гантөмөр, тэргүүн дэд дарга Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж АН-ын Үндэсний жигүүрээс мэдээлэл хийнэ.