Өнөөдөр Ё.Басхүү, Л.Энхрийлэн тэргүүтэй бөхчүүд барилдана
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 /эрэгтэй 326, эмэгтэй 307/ тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ. Тэмцээний 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр нар барилдах юм.