Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 64 дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.20-05.26/ нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Улмаар найман иргэний амь насыг авран хамгаалжээ.
Дашрамд дурдахад, нийт дуудлагын 64 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.