Хамарын хийд рүү явах боломжгүй болжээ
Дорноговь аймагт их хэмжээний бороо орсны улмаас Хамарын хийд рүү явах зам эвдрэл гэмтэл гарч авто машин, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна.
Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай автозамыг улсын төсвийн 17,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 2013 онд барьж ашиглалтад оруулсан байдаг. Гэвч тус чиглэлийн авто зам өнгөрсөн жил мөн үерийн улмаас сэтэрч байсныг засварласан байдаг.