Б.Мөнхзаяа Монгол улсын 23 удаагийн үнэмлэхүй аварга боллоо
Хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 7, 8-ны өдөр боллоо. “Парис-2024” олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд оролцох эрхээ авсан Б.Мөнхзаяа тус тэмцээний 10000 м, 5000 м, 4х400м буухиа гүйлтийн төрөлд гурван алтан медаль авчээ.
Ингэснээр Б.Мөнхзаяа Монгол Улсын 23 удаагийн үнэмлэхүй аварга амжилтын эзэн боллоо. Парис-2024 бол түүний хоёр дахь олимп юм.