Шалгалтын асуудлаас болж 16 настай охин амиа хорложээ
Энэ сарын 10-ны өдөр нийслэлийн гуравдугаар сургуулийн 11-р ангийн сурагч охин амиа хорлосон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Өсвөр насны охин шалгалтаа муу өгсөны улмаас амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан аж. Мөн түүнчлэн тус сургуулийн багш нар дүнгээр хэт шахах асуудлаас үүдэж өсвөр насны хүүхдүүд сэтгэл санааны дарамтанд орж амиа хорлохыг завддаг гэх албан бус мэдээлэл байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 59 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны .. тоотод өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй байна” гэж мэдээллээ.