Х Богд Жавзандамба хутагт төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд бэлэг тараажээ
Х Богд Жавзандамба хутагт есөн насны төрсөн өдрөө тохиолдуулан нийслэлийн зургаан дүүргийн 100 айлын хүүхэд багачуудад бэлэг тараажээ.
Х Богд Жавзандамба хутагтын төрсөн өдөр тавдугаар сарын 4-нд тохиосон. Тэгвэл тэрбээр төрсөн өдрөө тохиолдуулан хүүхэд бүрд төрсөн өдрийн бялуу, “Үлгэрийн далай” ном, “Бороогийн аялал” ном, “Бумбардай ном”, Х Богд гэгээний шүтээн хөргөөс бүрдсэн бэлгийн багц хүргүүлж, хүүхэд багачуудыг баярлуулсан аж.
Улмаар “Тунамал дүртэй Х Богд хутагт маань хэдий есөн нас зооглож буй балчирхан хүүхэд ч гэсэн хамаг амьтны тусыг чухалчилдаг хутагт бодисадва учраас өөрийнх нь төрсөн өдрөөр өөр шиг нь балчирхан хүүхэд багачуудад бэлэг өгч баярлуулахад таалал нь машид баяссан буй за.
Бид “Богд ба хүүхдүүд” аянаа олон нийтийн өглөг хандиваар өрнүүлсэн тул олон нийтэд тус аяны орлого, зарлагыг ил тод тайлагнаж байна.
“Богд ба хүүхдүүд” аянд өргөл хандив өргөсөн, гар бие оролцсон, машин унаа тэргээрээ үйлчилсэн, туслан дэмжсэн бүх хүмүүс умар зүгийн шашин, амьтны аврал итгэл Х Богд Жавзандамба хутагтын таалалд болгоогдож, бие, хэл, сэтгэлийн гурван үүдээрээ Бурхан гэгээний хутгийг олох буян билгүүний чуулганыг цогцлоож байх болтугай” гэж Жавзандамба хутагт төвөөс мэдээлжээ.
Дашрамд дурдахад, 2016 онд Далай лам манай улсад айлчлахдаа X Богдын тодруулсан гэдэг.
Х Богдын ээж нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан бол аав нь математикч Ч.Алтаннар юм. Тэд А.Агуйдай, А.Ачилтай хэмээх хоёр ихэр хөвгүүдтэй бөгөөд нэг нь Х Богд билээ. Мөн хөвгүүд дээрээ хоёр эгчтэй.
2015 ОНД АНУ-Д ТӨРСӨН Х БОГД ӨДГӨӨ ЕСӨН НАСТАЙ, ДАВХАР ИРГЭНШИЛТЭЙ АЖ.