Иргэн Д Hyundai FIT маркийн хулгайн тээврийн хэрэгслийг унаж зугтааж байхыг олж тогтоожээ
Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа иргэн Д Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн Hyundai FIT маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтааж байхыг олж тогтоожээ.
“Шугаман эргүүл-хар хэсэг” арга хэмжэээний хүрээнд Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцад зохицуулагчийн дохио зөрчиж зугтаасан автомашиныг албадан зогсоох ажиллагааг явуулсан. Шалгалтаар иргэн Д (20 настай) нь энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн Hyundai FIT маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байна.