ТЦА: Гурван эмэгтэйг мөргөсөн жолооч нар согтууруурах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан
Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр хороо, Ю Би Март худалдааны төвийн урд замд такси барихаар зогсож байсан гурван эмэгтэй автомашинд мөргүүлж хүнд гэмтсэн осол өчигдөр \2022.03.27\ гарлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөргүүлсөн гурван эмэгтэй ГССҮТ рүү хүргэгдсэн бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа аж.
Ослын тухай ТЦА-аас тодруулахад: “Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гарсан. Улмаар замын хашлагын хажууд зогсож байсан гурван эмэгтэй осолд өртсөн. Тээврийн хэрэгслийн жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан.Одоо ослын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.