“АПУ ДЭЙРИ” ХХК: Хүйтэн агуулахын засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Хүйтэн агуулахын засварын ажил
Тендерийн дугаар: APUDE-05/2024
Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 06-р сарын 14-ний 17:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 06-р сарын 21-ний 14:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Хүйтэн агуулахын засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ 60х24х9,3м гэсэн хэмжээтэй угсармал төмөр бетон хийцтэй агуулахын барилга.
Апу Дэйри Сүүний үйлдвэрийн хүйтэн агуулахын засварын ажил: гүйцэтгэх Үндсэн хийц нь угсармал төмөр бетон, тоосгон ханатай агуулахын барилга.
- Засварын ажлыг зураг төслийн дагуу хийх.
- Агуулах дотор 24х2,6м хэмжээтэй метал хийц угсран 2 давхар болгох.
- Хананд шавардлага, ханын эмульс хийх.
- Дотор хана таазанд Полиуретан сендвичин хавтан угсрах.
- Хаалга, цонх угсрах.
- Саравч угсарах.
- Шал будах, шаланд плита наах.
- Хана буулгах, хана өрөх.
- Дотор цахилгаан, гэрэлтүүлэг угсарах.
Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
- “Цутгамал бетон, төмөр бетон” БНбД 52.02.05
- “Цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх ажил” БНбД 52.102.04
- “Цутгамал төмөр бетон бүтээцийн хийц хэсэглэлийн альбом” Г1.220.1-1Г.Д1- 2020
- “Цахилгаан байгууламжийн норм ба дүрэм БНбД 03.05.07-90 ЭХД 1-12-06-2014 ЭХД-1-12-04-2013 БНбД 81-38-04 БД 43-103-08
- “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
- “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
- “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
- Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.
2.ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
- Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1, болон БА 6.3 түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
- Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 06 сарын 14-ний 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 14.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ийн байр
Төслийн бичиг хэргийн ажилтан Б.Маралмаа, утас: 80894704
И-мэйл: maralmaa.b@apu.mn