Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга бусдын гарт амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Энэ үйл явдалтай холбоотойгоор “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдэгдэл хийлээ. Тэрээр мэдэгдэлдээ “Үндэсний Эвсэл”-ийн хамт олон Өвөрхангай аймагт болсон үйл явдалд үнэхээр харамсаж байна. МАН-ын гишүүн, ухуулагч өрсөлдөгч АН-ынхаа гишүүнийг зэрлэгээр хөнөөсөн үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Энэ нь МАН-ынхан уулзалтдаа иргэд, сонгогчдыг илжиг мэт хөөж тууж, хүчээр оруулж байгаатай л холбогдож үүссэн маргаан. Би дөнгөж уржигдархан л энэ зохисгүй байдлын талаар мэдэгдэл хийж байсан. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо.

Үүний дагуу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр дэвшүүлэхээс татах шийдвэрийг гаргажээ. Энэ бол хууль бус. Тэгээд ч энэ шийдвэр нь иргэд, сонгогчдодоо хүндэтгэлтэй хандаж гаргасан шийдвэр огт биш. Эргээд л иргэд сонгогчдоо хуурсан, басамжилсан үйлдэл. Учир нь Сонгуулийн тухай хуулиар нэгэнт батламжаа авчихсан нэр дэвшигчийг татах хууль зүйн хувьд хориотой. Ганцхан нөхцөлд буюу нас барсан тохиолдолд л татаж болно. Эсвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хууль гэж андуураад байгаа юм уу. Сонгуулийн Ерөнхий хороо энэ асуудал дээр дариу байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Угаасаа хуулиараа нэр дэвшигчийг татахыг хориглодог. Нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа мэт иргэд, сонгогчдоо хуурч болохгүй. Хуулийг нь МАН мэдэхийн дээдээр мэднэ. МАН өөрөө энэ хуулийг баталсан.

            Г.Сайханбаяраар туг тахисан болж иргэдийг тайтгаруулна гэж бодож байгаа бол маш том андуурал шүү. Хоёрдугаарт, МАН-ын дарга АН-ын даргад эмгэнэл илэрхийлж, АН-ын байранд очжээ. АН-ын даргад хандаж хэлэхэд яагаад Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, МАН-ын даргынхаа албан тушаалаас ёс зүйн хариуцлага хүлээж огцорчхоод орж ир гээд хөөгөөд явуулдаггүй юм. Нэг намын дарангуйллын эсрэг АН тууштай тэмцэх ёстой. Ардчилсан тогтолцооны төлөө монголчууд бид бүгдээрээ тэмцэх ёстой. Үүнийг туг нь байх ёстой АН-ын дарга маань ийм хүлцэнгүй, дуулгавартай, дагалдсан байдлаар ажиллаж болохгүй. Энэ дарангуйллын эсрэг тэмцэж байгаа АН-ын гишүүд хийгээд бүх монголчуудын урам зоригийг үнэхээр хугалж байна.

Л.Оюун-Эрдэнэ энэ үйлдэлдээ Ерөнхий сайдаасаа огцорч, МАН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Ийм ёс зүйн хариуцлагыг монголчууд бид сайн мэднэ. Хэдхэн жилийн өмнө өвлийн хүйтнээр эмнэлгээс дөнгөж төрсөн эх хүүхдээ тэврээд углааштай машинд орж байсантай холбогдуулаад тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж огцорч байсан. Энэ үйл явдалтай уржигдар шөнийн болсон асуудлыг харьцуулшгүй. Эрдэнэт хүний амь эрсэдчихээд байна. Үнэхээр эмгэнэл илэрхийлмээр байвал талийгаачийн ар гэрт нь очиж, хүүхдүүдээс нь уучлал гуйх хэрэгтэй. Дээрээс нь сонгуулийн сурталчилгааны үед иргэдээ янз бүрийн пи араар тархийг нь угааж, дайн дажин болох гэж байгаа юм шиг жүжиг тавьж иргэдээ талцуулж, тархийг нь угааж байна. “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр түүнийх нь учрыг сайн ойлгоогүй алуурчин гэж цоллогдоод байгаа тэр Отгонбаатарын амьдрал нь бас л там болчихсон байгаа. Үлдэж байгаа эхнэр, хүүхэд нь байна. Хоёр гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлж байгаа ийм л ноцтой үйл явдал болж байна. Битгий эмгэнэл илэрхийлж жүжиглээд, түүнд нь Л.Гантөмөр оролцоод бай. Хоёр хүний ар гэрт нь очиж уучлал гуйх хэрэгтэй.

Дээрээс нь Их хурлын сонгуулийн үйл ажиллагаа хаахад 11 хоног дутуу байна. Одоо бид янз бүрийн ялтан хоригдлуудыг урдаа турхирч хар пи ар хийдэг, элдэв зураг бичлэг

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *