“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Орхон аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

“Нэг улстөрч мянган мэргэжилтэн” зарчмын хүрээнд салбар бүрийн мэргэжилтнүүдийг нэр дэвшүүлж байна.

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр болон тус эвслээс УИХ-ын ээлжит сонгуулийн Хангайн бүсийн 4-р тойрогт нэр дэвшигч Д.Ганболд, Э.Саранцэцэг, Б.Чинзориг нар Орхон аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Эвслийн тэргүүн “Нэг улстөрч мянган мэргэжилтэн” зарчмын хүрээнд салбар бүрийн мэргэжилтнүүдийг нэр дэвшүүлж буйг онцоллоо.

Мөн “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Нэг улстөрч гэдэг нь би өөрөө. Би улс төрийн заваан ажлыг хийчихнэ. Харин төрийн бодлого шийдвэрийг гаргахад салбар салбарын төлөөлөл бүхий эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж, тэдэнд боломжийг нь олгох зарчим баримталж байгаа. УИХ бол хууль тогтоох байгууллага. Тиймээс 16 хуульч нэр дэвшүүлсэн. УИХ төсөв баталдаг. Тиймээс мэргэшсэн нягтлан бодогч, санхүүчид нэр дэвшүүлж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *