Монголбанкны Эрдэнэсийн сангаас “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоос гаргалаа

Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг.

Энэ хүрээнд “Урлаг, спортын алдартнууд” цувралын үргэлжлэл болгон “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргажээ. Энэхүү дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын жинтэй, 38.61 мм диаметртэй аж.

Бадамгаравын Гангаамаа нь Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн /Seven summiteer/, Эверест болон К2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй бөгөөд уулын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн юм.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг мөн худалдаалж буй аж.

 

Уулчин Б.Гангаамаа өөрийн сошиал хуудаснаа сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр  “Түүхэн 2 амжилт минь ийнхүү мөнхөрлөө. Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн”  амжилтыг маань 2018 оны 3 сарын 19-нд  Монгол шуудан компани  Марк хэмээгч үнэт цаасанд мөнхөлсөн.

Дэлхийн хоёр дахь ноён оргил хамгийн аюултай хэмээн  нэрлэгдэх ” К2 уулын оргилд хөл тавьсан анхны монгол хүн” амжилтыг маань 2023 оны 1 сарын 2-нд  Монголбанк  999 сорьцтой цул мөнгөн зоосонд мөнхөллөө.

Баярлаж талархаад баршгүй.  Алд бие алдравч  ашид мөнх үлдэх юм бол түүх, түүхэн үнэн хоёр билээ” хэмээн бичсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *