СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр 13:00-15:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр/2024.06.19/ Улаанбаатар хот орчмоор 13:00-15:00 цагийн хооронд дуу цахилгаантай түр зуурын бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Орон сууцны хорооллын гарааш, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчино уу.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр үүлний хооронд болон үүл газрын гадаргуу хооронд үүсэх цахилгаан цэнэгийн ниргэлгийг аянга гэдэг байна.

Ниргэлтийн үеийн дуут ниргэлэг явагдаж буй замыг цахилгаан гэх ба энэ галт замын дагуу агаар агшин зуур хүчтэй халж, гэнэт тэлэлтэд орсноос хүчтэй дуу гардаг. Энэ үед гэрлийн хурд дуунаас хурдан тул эхлээд гэрэл цахилгаан харагдаж, дараа нь дуу сонсогддог байна.

Аянга дандаа буудаг, аянга буух магадлалтай газар гэж байдаг. Ийм газар нь аливаа зүйлээс онцгойрсон зайтай өндөр мод, байшин, яндан, уулын орой зэрэг өндөрлөг зүйлс байдаг.

Ойд аянга гол төлөв царс, нарс, гацуур, заримдаа хус, агч модонд буудаг. Царс модонд аянга буух нь илүү олон байдаг нь тогтоогджээ.

Нойтон шавар буюу намаг бүхий газар аянга буух нь элбэг байхад хуурай чулуулаг хөрс буюу элсэнд аянга буух нь ховор.

Аянга, цахилгааны аюулаас сэргийлэх зөвлөгөө:

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

Зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Улаанбаатар хотод үргэлжилсэн, аадар бороо орно. Энэ шөнө үерийн болзошгүй аюулаас сэргийлэхийг зөвлөлөө. Мөн зургаадугаар сарын 22-ны үдээс хойш Улаанбаатарт үргэлжилсэн бороо орох төлөв гарчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *