Жолооны үнэмлэхээ өөрөө хэвлэн авах боломжтой болжээ
Жолооны үнэмлэхний өөртөө үйлчлэх киоск машиныг туршиж шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Тодруулбал хоёр машины нэгийг Драгон авто вокзал, нөгөөг Тэнгэр худалдааны төвийн хоёрдугаарт давхарт байрлуулжээ.
Жолооч өөрийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн эсвэл хүчинтэй хугацаа нь дууссан бол энэхүү киокс машинаас хэвлэн авах боломжтой.
Харин та жолооны үнэмлэх дээрх торгуулиа бүрэн төлсөн байх ёстой ба өөрийн цахим үнэмлэх, И-монголиа дээр баталгаажсан утасны дугаартайгаа ирэх шаардлагатай.