20-29 насныхны ирц 50%-д хүрээгүй байгаа бол 45-70 насныхны ирц 60%-ийг давжээ

19:00 цагийн байдлаар 20-29 насныхны ирц 50%-д хүрээгүй байгаа бол 45-70 насныхны ирц 60%-ийг даваад байна.

Харин 18-19 насныхны ирц 50%-д хүрээд байгаа бол 30-40 насныхны ирц мөн 50%-даа хүрчээ.

Нийт ирцийн хувь 57.3%-тай байгаагаас эмэгтэй сонгогчдын ирц 62%-тай, эрэгтэй сонгогчдын ирц 54%-тай байна.

Энэ жил сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,081,873 хүн байгаа юм. Сонгуулийн санал хураалт 22:00 цагт хаагдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *