Б.Бат-Эрдэнэ: WADA-гаас ирсэн шаардлагын дагуу богино хугацаанд Үндэсний дүрмээ баталсан

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ханжоу-2023 Азийн наадмын үеэр Шанхай хотод WADA байгууллагын удирдах зөвлөлийн хурал болсон. Энэ үеэр тус байгууллагын удирдлагуудтай уулзахад “Танай улсын хувьд допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой хууль, эрхзүйн зохицуулалтаа боловсронгуй болгох хэрэгтэй” гэдгийг бүх түвшинд зөвлөсөн юм.

УИХ-ын намрын чуулганаар Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах шаардлага гарч байна. Уг хуулийн төсөлд допингтой холбоотой бүлэг заалт оруулах юм. Энэ нь дэлхийн жишиг, WADA байгууллагын дүрэмтэй нийцүүлж хуулийг өөрчилдөг.

Өнгөрсөн онд WADA-гаас Монгол Улсын Засгийн газар үндэсний дүрмээ батлах шаардлагыг ирүүлсэн. Богино хугацаанд буюу 2022 оны аравдугаар сарын 19-нд Үндэсний дүрмээ баталснаар үүргээ амжилттай биелүүлсэн үнэлгээ авсан юм.

Мөн хоёр удаагийн олимпын үеэр өр төлбөрийн асуудал үүссэн байсан. Наймдугаар сарын 22-нд төл гэснийг уг хугацаанаас өмнө БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлсэн” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *