Монголын телевизүүдийн холбоо “Мэдээний урсгал” хөтөлбөрийн талаар мэдэгдэл гаргажээ
Өнөөдрөөс /2020.04.27/ эхлэн өргөн нэвтрүүлгийн долоон телевиз “Мэдээний урсгал” хөтөлбөрийг өөрсдийн эфирээр цацаж эхэлсэнд Монголын телевизүүдийн холбоо дараах мэдэгдлийг гаргасан байна.
МЭДЭГДЭЛД:
“Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал улам хүрээгээ тэлж, Монгол Улсад хатуу хөл хорио тогтоосон энэ үед өргөн нэвтрүүлгийн долоон телевиз хамтран бэлтгэсэн “Мэдээллийн урсгал” нэртэй хөтөлбөрийг өөрсдийн эфирээр өнөөдрөөс цацаж эхэлжээ.
Энэхүү нэгдсэн контентыг бэлтгэх болон нэг хөтөлбөр эфирээрээ зэрэг цацаж байгаа бүхий л үйл явц нь Монголын телевизүүдийн холбооны үйл ажиллагаатай ямар ч холбоогүй болохыг юун түрүүнд мэдэгдэж байна.
Монголын телевизүүдийн холбоо нь иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангах, телевизүүдийн ажилтан, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөг хүртэл хувь телевизийн дотоод үйл ажиллагаа, тэр тусмаа нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцож, нөлөөлж байсан удаагүй билээ.
Монголын телевизүүдийн холбоо нь өөрийн гишүүн телевизүүдийн цаашдын үйл ажиллагаа, нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох боломжгүйг дахин сануулахын зэрэгцээ хувь телевизүүдийн хамтарсан энэхүү хөтөлбөр нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль зэргээр баталгаажсан иргэдийн мэдэх эрхэд харшлахгүйгээр бодит мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлье.”
МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО
Conventionally attenuated live vaccine PRV strains have, however, been shown to contain mutations that may reduce immunogenicity can you buy priligy over the counter Anti serum amyloid P and NEOD001 antibodies have a potential role in all forms of amyloidosis, as the target is not protein specific
We then ran multiple treatment comparison method i best site to buy priligy canada Despite this, not all of the events captured in our study will be of interest from a pharmacovigilance or regulatory body perspective