|

Олимпын нээлтийн парад түүхэнд анх удаа усан дээр болно

“Парис-2024” зуны Олимпын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар долдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01:30 цагт эхэлнэ. Энэ удаагийн олимпын нээлтийн нэгэн том онцлог нь анх удаа усан дээр буюу гадна талбайд зохион байгуулагдаж буй явдал юм.
Өмнөх олимпын нээлтүүд цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан бол энэ удаад тамирчид, төлөөлөгчид тус бүр Сена мөрөн дээр болох парадад завьтай оролцох ажээ.
Эдгээр завиуд телевиз болон онлайн үзэгчдэд тамирчдыг ойроос харах боломж олгосон камертай байх юм байна. Усан онгоцны зогсоолууд үзэгчдийн байрлах хэсэг болох бөгөөд нийт 600 мянга орчим үзэгчийг хамруулах тооцоо бий.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *