Гэр дээр аянга бууж, дахин нэг эмэгтэй амиа алдлаа
Увс аймаг, Бөхмөрөн суманд өчигдөр буюу долдугаар сарын 30-ны өдрийн 15:50 цагийн орчим айлын гэр дээр аянга бууж 1 хүн өртөж нас баржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд очиход Гурванжигэртэй багийн малчин Б-ийн гэр дээр аянга бууж иргэн Н /52 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байжээ.