Туул голд урсаж байсан цогсыг гаргажээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд “Туул” голд нэг хүн урсаад явж байна гэсэн дуудлагыг 8 дугаар 7-ны өдрийн 11:58 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:23 цагт очиж иргэн Б/29 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар Маршлын гүүрнээс баруун зүгт 1 км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн аж.