“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 128 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 20 багц буюу 128 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 54.7 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 32 удаагийн арилжаагаар 1.28 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 11,417,600 тонн нүүрсийг биржээр борлуулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *