ОХУ-д инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх талаар санал солилцжээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр Oросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа, нэн ялангуяа тэтгэлэгт хөтөлбөрт инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Түүнчлэн их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах боломж, орос суралцагчдыг Монгол Улсад суралцуулах талаар ярилцав.