Дорнод аймагт моринд хазуулсан иргэний биеийн байдал хүнд байна
Дорнод аймгийн Халхгол сумд хул зүсмийн морь иргэн рүү дайрч, биед нь гэмтэл учруулсан тухай бичлэг цацагдаад буй.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд болсон бөгөөд морь хоёр иргэнийг морь хазаж, 47 настай эрэгтэйн биеийн байдал хүнд, Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Уг хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Дорнод аймгийн Халхгол сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны наймдугаар сарын 02-ны орой 22:00 цагийн орчимд иргэн В-н хул зүсмийн морь тус сумын иргэнийг хазаж, биед нь гэмтэл учруулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд тус морины эзэн В-г олж тогтоон Дорнод аймгийн цагдаагийн газар шалгаж байна” гэлээ.